Улаанбаатар хотод 170 суурин, явуулын хоёр, 15 түр цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их дээд сургуулиудад хоёр явуулын баг ажиллана. Иргэн та өөрт ойр вакицины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.