УИХ-ын гишүүн Л.Гүндалай цахим хуудсаараа дамжуулан азтан шалгаруулж, Баянхонгор аймагт оршин суудаг Бум-Аюушийн гэр бүлд гэнэтийн бэлэг барьж, орон сууцны төлбөрийнх нь хүүг чөлөөлж өгөхөөр болжээ. Маргааш гэхэд хүүг нь бүрэн төлөх юм байна. Ингэснээр Бум-Аюуш эхнэр хоёр хүүхдийн хамт Улаанбаатарт ирж суурьших бөгөөд Л.Гүндалайн гэргий Л.Аззаяа тэдэнд ажлын байр гаргаж өгөх аж. Залуу хос хоёул менежерээр ажилд орох юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)