Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн салбарын удирдах албан хаагчдын зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөн дээр салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хүүхэд хамгааллын үйлчилгээний норматив зардал, санхүүжүүлэх аргачлалыг боловсронгуй болгох талаар хэлэлцүүлж, хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн зардал санхүүжилтэд хийгдэх шинэчлэлийн талаарх нэгдсэн арга зүй, мэдээлэл өглөө. Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар бодлогын хэрэгжилтийн талаар чиглэл өгөн, салбарын төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцов. Гэр бүл, хүүхэд, залуучууд, тэр тусмаа хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд мэргэжлийн хүний нөөц, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх, ЧАНАР ҮР ДҮНГ дээшлүүлэх, иргэд олон нийтийн оролцоо, эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчлах, таниулах чиглэлд томоохон шинэчлэл 2022 онд хийгдэх юм байна.