Коронавирусний омикрон хувилбарын талаар зарим улсын Эрүүл мэндийн албанаас дараах мэдээллийг өглөө. Их Британийн Эрүүл мэндийн албаны мэдээлснээр нэмэлт тунтай иргэд халдвараар өвдөх эрсдэлийг 70-75 хувь бууруулах боломжтой гэж үзжээ. Харин шинэ хувилбар нь дельта хувилбараас тархах чадвар нь илүү тул иргэдийг маскаа сайтар зүүж, дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. Их Британид хоногт омикрон хувилбарын 448 тохиолдол батлагджээ. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад 100 дахин өссөн тоо юм. Энэ янзаараа байвал энэ сарын сүүл гэхэд хүн амын тал нь өвчлөх эрсдэлтэй юм байна. Иймээс энэхүү халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол ирэх оны дөрөвдүгээр сар орчимд хамгийн багадаа 24 мянга, ихдээ 75 мянган хүн халдвараар нас барж болзошгүй гэв. Тэгвэл манай хойд хөрш омикрон хувилбарыг судлахаар дээж хүлээн авсан бөгөөд Спутник V вакциныг өөрчлөх шаардлагагүй гэж мэдээлж байна. Харин Турк улсад зургаан иргэн энэ халдвараар өвчилсөн ба өвчтөний биеийн байдал хөнгөн, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй тул халдвар хамгааллын дэглэмийг хэвээр үлдээжээ.
Т.Мөнхжаргал