Шүлхий өвчин Хөвсгөл аймагт бүртгэгдснээр нийт 19 аймгийн 126 суманд бүртгэгдлээ. Он гарсанаас хойш нийт дөрвөн удаа малын гоц халдварт өвчин гарчээ. Одоогоор нийт 240 голомтод халдвар тархаад байна.
Энэ өвчин нь дэлхийн худалдааны хорио цээрт өвчин тул гадагшаа болон дотогшоо мал, мах худалдаалах боломжийг хааж байгаа юм. Шүлхийн халдвар зөвхөн махаар дамждагүй. Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл гээд зөөвөрлөгдөж болох бүхий л зүйлсээр дамждаг байна. Иймээс эрүүл бүс нутагт шүлхийн вирус тархах эрсдэлтэй. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг аймагт орон нутагт хийж эхэлжээ. Шүлхийн вирус хүйтэнд илүү тэсвэртэй, олон голомттой болчихсон учраас үүсгэгч вирус нь байгальд хаа сайгүй байна хэмээн мал эмнэлгийн тасгаас мэдээллээ. Мөн малын гоц халдвар илэрсэн тохиолдолд яаралтай мэдэгдэхийг анхаарууллаа.
Д.Батчлуун
Сэтгэгдэл (2)