АНЭУ-ын Дубай хотод “World fashion week-2022” загварын шоу арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ загварын нэр хүндтэй тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс хуран чуулсан дизайнерууд шилдгээ тодруулахад манай улсаас “Gold Cashmere”-г төлөөлөн оролцсон Т.Мягмар шилдэг дизайнер шагнал гардан авлаа. Түүний хувьд энэ тэмцээнд тун чамбай бэлтгэсэн нь урласан бүтээлээс нь харахад илт. “World fashion week-2022” загварын тайзнаа 45 загвар үзүүлсэн бөгөөд холливүүдын нэртэй загвар өмсөгчид алхсанаас тус тэмцээний чансааг үнэлж болно. Манай дизайнерууд ноолууран бүтээгдэхүүнээр бүрэн хэмжээний шоу үзүүлсэн анхны тохиолдол болсныг тодотгоё.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)