Өнөө өглөө нийслэлийн замын хөдөлгөөн хотын төв рүүгээ бага зэрэг ачаалалтай байсан бол төвөөсөө зах руугаа чиглэсэн хөдөлгөөний урсгал сийрэг, хэвийн байсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Үнэхээр тийм байлаа. Өчигдөр гаргасан судалгаагаар сургууль, цэцэрлэг амарсантай холбоотой замын ачаалал 20 хүртэлх хувиар буурсан гэнэ. Иймээс замын хөдөлгөөний ачааллын нэмэгддэг шалтгааныг эцэг, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж буйтай холбон үзэж байна. Тэр дундаа замын ачаалал хамгийн их нятгралтай байдаг Яармагийн гүүр, Зүүн дөрвөн зам, Саппоро, 21 дүгээр хорооллын ачаалал өмнөх үеэс бага байлаа.
Т.Мөнхжаргал