Шахмал түлш хэрэглээнд оруулснаас хойш агаарын бохирдол буурсан нь үнэн. Гэвч сүүлийн хоногуудад хүйтний эрч чангарч агаарын бохирдол нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Шалтгаан нь нийслэлд 73 байршилд 130 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа тухай судалгаа гарчээ. Ирэх онд эдгээрээс 120 мянган тонныг сайжруулсан нүүрсээр оруулна гэв. Ингэснээр агаарт хаягдах PM10 тоосонцорын хэмжээ 1900 тонн, хүхэрлэг хийн хэмжээ 570 тонноор буурна хэмээн агаарын чанарын албанаас мэдээллээ. Улаанбаатар өнөөдрийн 15:00 цагийн байдлаар Баянхошуу орчимд их бохирдолтой буюу PM10 тоосонцорын хэмжээ 478 тонн байна. Харин Дамбадаржаа, Хайлааст орчим бохирдолтой бол хотын төв хэсэг, Ургах наран, нэгдүгээр хороолол, 5 буудал орчим хэсэг бага бохирдолтой, Богд хааны музей орчмоор агаарын чанарын үзүүлэлт хэвийн байна.
Д.Батчулуун