зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түгжрэл бол зам, машин, хот байгуулалтаас гадна "БОЛОВСРОЛ"-ын асуудал

2021-12-15
0
ЖИРГЭХ

Сургууль, цэцэрлэг амрахтай зэрэгцээд түгжрэл нүдэнд харагдахуйц буурдаг дүр зураг олон жил ажиглагдав. Нийслэлийн зам харгуй түгжрэлгүй болсны дээр нийтийн тээврийн хэрэгсэл,  автобус, троллейбусанд залууст хүртэл суудал олдож байна гээд бод доо. Зарим хүний самсаа шархирч байна гэсэн шүү, бүр. “Хичээл амарчихаар түгжрэл буурдаг” шалтгааныг Хотын орлогч Б.Одсүрэн аль хэдийнээ хэлсэн байдаг. Тодруулбал, Улаанбаатарт ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 70 мянган сурагч, цэцэрлэгийн 30 мянган хүүхэд тойргийн бус сургууль, цэцэрлэгт явдаг. Хүүхдүүдийг харьяаллын бус цэцэрлэг, сургуульд оруулж, тэднийг хүргэх, буцааж гэрт нь зөөх байдлаар нийслэлийн авто замд зохиомол ачаалал үүсдэг гэсэн үг. Товчхондоо, 100 мянган машинаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж, замын хөдөлгөөнд нэг цагт оролцож, түгжрэл үүсгэдэг гэж ойлгож болно. Тиймээс сурагч багачуудыг хамран сургах тойрогт нь суралцуулах, тэднийг түгжрэл дунд ядраалгүй, сурч боловсрох, амрах  цагаас нь хумслахгүй байх зохицуулалт хийчихвэл хотын түгжрэлийг 28 хувиар бууруулж чадна гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ.

Өдгөө нийслэлд төрийн өмчийн 400 гаруй сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2023 он хүртэл нэмж 152 сургууль, цэцэрлэг барьж дуусгана гэсэн төлөвлөгөө бий. Хэрэв сургууль, цэцэрлэгийн тоог шаардлагатай цэгт нь нэмэгдүүлж чадвал түгжрэлд тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ “Цаашид сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжгүй хотхон бариулахгүй” гэсэн хатуухан байр суурийг Хотын дарга илэрхийлсэн. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, дагалдан гарах Улаанбаатар хотын  дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий  төлөвлөгөөнд энэ талаар чандлан заана гэдгээ ч мэдэгдсэн. Боловсролын салбарын сүүдрээс үүдсэн түгжрэлийг бууруулах гарц нь хамран сургах тойрог гэдэг нь маргашгүй үнэн. Энэ шаардлага зарим талаар барилгын компаниудыг дарамтад оруулна гэх шүүмжлэл гарч байгаа. Гэхдээ бодит байдал дээр нийгмийн байгууламжаа шийдээгүй том хотхонууд барьж байгаа нь өөрөө орон сууц худалдаж авч байгаа иргэдийг, тэдний хүүхдүүдийг хохироох ёсгүй. Иргэд ч орон сууц худалдаж авахдаа сургууль, цэцэрлэгээ шийдсэн хотхонуудыг сонгож байх хэрэгтэй. Төр, аж ахуйн нэгж, иргэний хамтралаар түгжрэлийг 28 хүртэл хувиар бууруулах боломж гэсэн үг. Энэ боломж руу зорих нь нэг аж ахуйн нэгжийн эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг болоод байна.

Төрд арай илүү хариуцлага оногдох нь ойлгомжтой. Учир нь боловсрол гэдэг нь зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилга байгаад болчихдог зүйл биш. Боловсролын байгууллагын тоо хангалттай хэмжээнд хүрлээ ч аль чанартай сургууль руу хүүхдээ зөөх сонирхол буурахгүй. Тиймээс нийтээр нь сургалтын чанарыг сайжруулах үүрэг төрд бий. Хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх сонирхол эцэг эх болгонд байгаа. Тийм ч учраас хотын нэг захаас нөгөө рүү нүүдэллэн зөөдөг. Үүнээс болж багачууд унтаж амарч амжилгүй, нойрмог унтаа байдлаар өглөөг угтаж, үдэш ч унтаагаараа даалгавар хийхэд хүрч байгаа юм. Тэгэхээр төр нэгдүгээрт, сургууль, цэцэрлэгийн тоог нэмж, хүүхэд гэрийнхээ дэргэд боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, боловсролын чанарыг жигд сайжруулах шаардлагатай гэсэн үг. Энэ бол түгжрэлээс салах зөвхөн 28 хувийн шийдэл. Үүний цаана авто замын сүлжээг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй болгох гэх мэт түгжрэлийн олон шалтгаан шийдлээ хүлээж байна.

М.СУРА

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.86.48)
    Зөвхөн хашлага солихоос өөр ажил хийдэггүйтэй холбоотой хотын даргаа ажлаа олж онож хий
    2021 оны 12 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    1 цаг 17 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК