ҮБХИС-ийн дэргэд "Тэмүжин Өрлөг" бүрэн дунд сургуулийг 2011 онд байгуулж байв. Анхны жил 28 сурагч элсэн суралцаж, бүгд хамтдаа төгссөнөөс 16 нь ҮБХИС болон ОХУ, БНСУ-ын цэргийн дээд сургуульд элсэж, 12 нь хууль сахиулах байгууллагын дээд сургуулиудад өөрийн саналаар суралцсан.
Тэгвэл ҮБХИС-ийг энэ жил төгссөн 12 офицер өдгөө Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хуваарилагдан үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Тэдний нэг Ц.Хишигбаатар өдгөө "Зүүнбаянгийн дивизон" хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид салаан захирагчаар үүрэг гүйцэтгэж байна. "Тэмүжин Өрлөг"-т 12 настай элсэж байсан сурагч хүү өдгөө 24 настай “том эр” болжээ. Тэр анги салбартаа олон аавын хөвгүүдэд цэргийн эрдэм зааж, албаа нэр хүндтэй хашиж байна.
Б.Жаргал