зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тусгаар тогтнолын шинэ  агуулгыг ухаарахуй...

2021-12-15
0
ЖИРГЭХ

/Нийтлэл/

    Тусгаар тогтносон Монгол улс гэж юу билээ? гэж  Та өөрөөсөө асуугаад үз дээ...Би ч бас бодоод сууж байна.  Ази тивийн  өндөрлөгт, Хятад, Орос хэмээх хоёр их гүрний дунд орших, 1 сая 650 мянган км талбай бүхий нутагтай, 3 сая хүн амтай  улс орон  гэж  цээжээр мэдэж байна. Тэгээд, маш эртний  намтар түүхтэй, дэлхийн талыг эзэлж явсан, хаан нь  бусад улс орны хаадын хаан байсан, хөх тэнгэрийн доор агуу уудам нутагт тааваар оршин суугч нүүдэлчдийн удам, буурч доройтож явсан ч мандан бадарч өндийсөн эрэлхэг хүмүүсийн  эх орон гээд санаанд орж  ирж байна.

      Дахиад цааш нь бодлоо. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн,1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1945 оны 10 дугаар сарын 20-нд болсон тусгаар тогтнолын төлөө Бүх нийтийн санал хураалт, 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн, 1990 онд Монголын ард түмний хийсэн Ардчилсан хувьсгал  зэрэг түүхэн үйл явдлууд Тусгаар тогтносон Монгол улсын тодотгол болон цуврах юм.

     Үе үеийн эх орончид, чухам яагаад “эх орон,  тусгаар тогтнол, Монгол улсын төлөө” хэмээн дарааллаар уриа хэлж, эрслэн зүтгэдэг юм бол...гэдгийг ч бас эргэцүүлж үзэх ёстой санагдлаа. Эхлээд эх орон, газар шороотой байх, түүнийгээ “Бурхан гуйсан ч өгөхгүй” гэсэн тангараг сахих, Монголчууд дараа нь  тусгаар тогтнолоо үүсгэн зарлаад, эцэст нь Монгол улсыг байгуулан тунхаглаж, түүний төлөө амь болоод биеийг үл хайрлан тэмцэх, зүтгэж ирж дээ...Тэгэхээр аливаа  үндэстэн тусгаар тогтнолгүй бол газар шороо хийгээд  эх оронгүй, улс гүрэнгүй болох аюултай учраас ингэж ухаарч, ингэж эрэмбэлж, ингэж тэмцдэг юм байна.

      Ингэж андгай тангараг өргөсөн  эх орончид Төв Азид анх удаа тусгаар тогтносон улсыг байгуулж,  улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөсөн бол, тэдний болоод тэдний дараагийн хэд хэдэн үеийнхэн  улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, хөлс хүчээ зориулсаар өнөөдрийг хүргэлээ.  

      Төрийн тусгаар тогтнолоо ямар ч үнээр болов авч үлдэх нь хамгаас эрхэм тул бидний өвөг дээдэс ёстой л  их хэнгэргээ дэлдэх цагтаа дэлдэж, хэрэгтэй  цаг нь ирвэл хадны завсраар ч дуугүйхэн шургаж, нэг үгээр хэлэхэд  зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр бус улс төр, дипломатын аргаар эх орон, тусгаар тогтнолоо батлан хамгаалах арга ухааныг сүвэгчлэн  тэмцэж ирсэн агуу түүхтэй билээ.    

      Ингэж хэлэхээс ч аргагүй юм, та бод доо... Монгол улсаа дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд 1945 оноос эхлээд бүтэн 16 жилийн туршид уйгагүй зүтгэж, өргөдлөө 4 удаа өргөж, 10 гаруй удаа хэлэлцүүлсний эцэст 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  НҮБ-д элсэж  Нью-Иоркийн  тэнгэрт алтан соёмбот далбаагаа  мандуулсныг санахад л тодорхой байна.

      НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр элссэнээс хойш Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж,  улсын тусгаар тогтнол улам баталгаажиж Монгол Улсын хил хязгаар хэн ч халдашгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөн дархлагдсан бөгөөд өнөөдөр Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түншлэлтэй болоод байгааг хэвлэлд тэмдэглэжээ. Бас Монгол  улс НҮБ-ын мандатаар  2002 оноос хойш Энхийг сахиулах ажиллагаанд  цэнхэр дуулгатан цэргүүдээ оролцуулсан бөгөөд ингэж Монголын цэрэг өөрийн эх орны тусгаар тогтнолоо батлан хамгаалахын зэрэгцээ хүн төрөлхтөний энхийн манаанд нэр төртэй зогсож, “дэлхийн цэрэг” болсныг   олон улс даяараа хүлээн зөвшөөрч, бас бахархан ярьцгааж байгаа билээ.

    Тусгаар тогтнолоо  Монгол улс цаашдаа яаж хамгаалах вэ, тусгаар тогтнол гэдэг шинэ утга агуулгыг авах ёстой юу? гэж би бодож сууна. Гэхдээ судлаач эрдэмтэн шиг гүнзгий биш байлаа ч сэтгүүлчийн хувьд, тусгаар улсын нэгэн иргэний хувьд шүү дээ... 

     Тог цахилгаан тасарч, түлш шатахуун багасвал  хойд хөршийн гар харж, өмсөх зүүх хомсдож, барилга байшин зогсвол урд хөршийг аргадаж суухыг үзэх бүр, “бидний тусгаар тогтнол  ч дээ, чааваас” гэх яриа сонсох бүрт энэ тухай бодол эргэцүүлэл төрдөг болсон нь аргагүй юм. Ийм л  аюулыг бодож эргэцүүлсэн иргэд сонгогчид  сонголтоо хийсэн гэдэг нь маргаангүй, одоо олонхи болсон нам, цөөнх болсон хүчин гэдгээс эхлээд төрийн гурван өндөрлөг буюу ҮАБЗ нь Крыловын ёгт үлгэр гардаг шиг “агаар  өөд шувуу нь, ар тийш нь хавч нь, гүн ус руу загас нь татаад байхгүй”-гээр хүчээ нэгтгэх цаг ирчихээд байна. Ийм боломж олон заяахгүй гэдгийг түмэн олон тэмдэглэж, Монголын төр, засаг ч  улс орны хувь заяаны цадиг түүхийн  хуудаснаа бичигдэх их үйлсийг нэгэнт эхэлсэн гэдэгтэй одоо хэн ч маргахгүй байх. Баримт сөхөе.

      УИХ-ын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Г.Занданшатар:  “Том зорилго л Таныг хөдөлгүүр мэт зогсоо зайгүй ажиллуулж чадна” гэсэн мэргэн үг бий. Тиймээс Монгол орноо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эрин үеийг эхлүүлэх том зорилгын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэх эрхэм үүрэг эрхэм гишүүд Та бидэнд ногдож байна. Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал нэн яаралтай ажилдаа орж, ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж, хүчээ нэгтгэсэн ард түмнийхээ улсаа мандуулах эрмэлзэл тэмүүллийг ажил хэрэг болгох ёстой гэж хэлжээ.

     Тэрээр үүнийгээ тодотгон  “олсноо бататгаж, алдсанаа залруулах, зөв зүг рүү тууштай урагшлах нэг л сонголт бидэнд бий. Улс орон маань өөдлөн дэгжихийн босгон дээр ирлээ, сэргэн мандлын шинэ замдаа бид орох нь гэсэн итгэл, сайн цаг сайхан ирээдүйд тэмүүлсэн хүсэмжлэл нийт нийгэм, Монголын ард түмэнд нэгэнт бий болжээ.

    Эдийн засагт тогтолцооны хувьсгал хийх, Ази, Дорно дахины хөгжлийн шилдэг загвараас суралцаж, Монголын онцлогт нийцсэн, экологийн болон экспортын чиг баримжаатай, алсын хараатай Монгол хөгжлийн загвартай болж, түүгээр тууштай замнах нь нэн чухал байна. Хуулбарласан, хүчээр шахсан, энд тэндээс цуглуулан байж бүтээсэн эдийн засгийн тогтолцоо маань буруу байна. Буруу учраас Монголын хөрсөнд идээшихгүй байна. Тиймээс хөгжлийн загвараа шинээр тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.” гэжээ.

     Тэгвэл одоо Монгол улсын Ерөнхийлөгчийн үгийг эргэн нэг санацгаая. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: -Улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, бие даасан хараат бус олон тулгуурт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай юм.

    Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогыг урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн улс орноо хүчирхэг эдийн засагтай, үйлдвэрлэгч, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоог хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай байна. Дээрх зорилт бодлогыг ханган хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангахын зэрэгцээ ард иргэд нь аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгш дүүрэн амьдрах боломжтой хүчирхэг Монгол Улсыг хөгжүүлэх үндэс суурь нь болох юм гэж  хэлсэн...

   За тэгвэл одоо Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 100 жилийн ойд зориулан үг хэлэхдээ юу гэж  онцлон тэмдэглэснийг сэргээн саная.

    ...Өнгөрсөн 100 жилд Монгол Ардын Нам эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилтоо бүрэн биелүүлж чадсан шигээ, ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоох эрхэм зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт бат итгэж байна.

  Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна. Ийм ч учраас Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд шинэ зууны зорилтоо тодорхойлох намын 30-р их хурлын үндсэн илтгэлийг эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх зургаан сэргэлт” буюу шинэ сэргэлтийн бодлого хэмээн нэрлэсэн юм. Би илтгэлийнхээ эхэнд Монгол Ардын Нам өнгөрсөн зууныг тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол, ирэх зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зориулагдана гэж онцолсон.

      Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна гэж хэлсэн байна.

     Сэтгүүлч би сэтгүүлч хүний зангаар ҮАБЗ-ийн гурван гишүүний үгийг  зэрэгцүүлэн, цувруулан, бас харьцуулан тавьж үзлээ. Эндээс манай улсын тусгаар тогтнол эдүгээ шинэ зорилго агуулгаар баяжиж, шинэ зорилго зорилт тавигдаж байгааг ойлгож, бас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд буюу  Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж байгааг мэдэж, хүч оюунаа нэгтгэсэн байгааг мэдэрч болохоор байгаа юм.

    Одоо энэ цаг мөчид Крыловын үлгэрийн жишээ давтагдахгүй байх ёстой, яагаад гэвэл Монгол улсын тусгаар тогтнол өөрөө зөвшөөрөхгүй билээ...Үүнийг иргэн та эргэцүүлэн үзэж байгаа байх. Тусгаар тогтнолын шинэ агуулга-эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө Та бид тэмцэх, ажиллах, хөдөлмөрлөх хэрэгтэй л болж байна. Бид тийм үүрэгтэй, энэ маань нийтлэлийн эхэнд дурьдсанчлан “Монгол улсын төлөө” гэсэн утга болох билээ. Яг энэ үед Монголчууд Оюу толгойн уурхайн төслийг  үр дүнтэй хэрэгжүүлэх  тал дээр ялалт байгууллаа... гэсэн мэдээ дэлхий нийтэд түгж байна.

                                                                                                         Сэтгүүлч  Ж.Эрдэнэцогт

  

            .

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
    31 мин
  • Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
    32 мин
  • Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
    1 цаг 38 мин
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    3 цаг 16 мин
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
    3 цаг 51 мин
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    4 цаг 9 мин
  • Л.Гантөмөр: Эрэмбийн нэгдүгээрт байгаа төслөө бид урагшлуулж чадсан
    4 цаг 41 мин
  • Биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ
    4 цаг 46 мин
  • Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    5 цаг 5 мин
  • Б.Найдалаа: Мега төслийг хэт шүтээд явах нь инфляцыг буруу тийш нь залах аюултай
    5 цаг 6 мин
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
    5 цаг 20 мин
  • Зул: Азийн хип хопын анхдагчдын нэг нь “Ice Top” хамтлагийн Б.Оргил-Эрдэнэ байв
    5 цаг 32 мин
  • В.Путин В.Зеленскийтэй Истанбулд уулзахгүй
    5 цаг 50 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    5 цаг 53 мин
  • Улстөрчид брэнд биш бодлого уралдуул!
    6 цаг 1 мин
  • "The MongolZ" академи "CS2"-ийн шинэ залуу авьяастнуудыг хайж байна
    6 цаг 7 мин
  • Өнөөдөр шөнө хэрэглээний хүйтэн ус ХЯЗГААРЛАНА
    6 цаг 11 мин
  • Ерөнхийлөгчийн ивээл дор 37 дахь удаагийн “Номын баяр” болно
    6 цаг 12 мин
  • Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
    6 цаг 23 мин
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
    6 цаг 51 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • ЭМГЭНЭЛ
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК