Өвөрхангай аймагт арьс шир боловсруулах томоохон үйлдвэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. “Арьс ирээдүй” ХХК, “Ноос ирээдүй” ХХК хамтран 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулж байна. Зах зээлд үнэгүйдсэн арьс ширийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож, зах зээлд нийлүүлэх, малчдынхаа эдийн засгийг дэмжих боломж бүрдсэн төдийгүй 100 гаруй ажлын байр бий болж, олон өрх айлын орлого нэмэгдэх боломж бүрдэх юм. Тус үйлдвэр бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортонд гаргах бөгөөд Турк, Казакстан улсаас хамтран ажиллах гэрээ байгуулаад байна.
Сэтгэгдэл (1)