Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 13-наас олгож байна. Монголбанкны дансны нэгдсэн системээр шалгагдаж гүйлгээ хийгдсэн бөгөөд системийн шалгуурыг хангаагүй 27 мянган дансанд хүүхдийн мөнгө олгогдоогүй байгаа гэв. Иймд энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж ороогүй иргэдийг харилцдаг банк дээрээ очиж Монголбанкны дансны нэгдсэн системийн мэдээллээ баталгаажуулахыг анхааруулж байна.