Нийслэлийн иргэд сүүлийн үед голчлон алхдаг болоод буй Сонгинохайрхан ууланд олон улсын стандартад нийцсэн аяллын зам байгуулжээ. Тус уулын явган аяллын (3 км) чиглэлийг тэмдэгжүүлж, амрах цэгүүдийг тохижуулсан байна. Сонгинохайрхан ууланд явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, ургамал, ан амьтдын талаарх тайлбарыг байршуулсан бөгөөд олон улсын стандартын дагуу явган аяллын зам хийсэн байна. Сонгинохайрхан дүүрэг энэхүү явган аяллын замын ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллах юм.