Богд лам Зонхава, түүний тааллын хоёр шавь Хайдав гэгээн, Жалцав гэгээн болон Зая Бандида, Лувсанпэрэнлэйн судар тарнийн гүн дэлгэр зохиол бүтээлийг Наро Банчэн гэгээнтэн дахин хэвлүүлжээ. Тэрбээр энэхүү бүтээлийг Улаанбаатар хотын дүүрэг, аймгуудын хийдүүдэд өргөх юм байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Наро Банчэн гэгээнтэн дээрх дөрвөн дээдсийн сүмбүмийн дээжийг Монголын Бурханы шашны төв Гандантэгчинлин хийдийн тэргүүн Хамба Номун Хаан, Номч мэргэн гавж Чойжамцад болон дацан сургуулиудын эрдэмтэн лам нарт өргөн барив.