Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сарын 13-наас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Гэвч 51 мянган иргэний шилжүүлэг түр саатжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсаар мэдээлжээ. Тэрбээр "Надад эерэг болон тааруухан мэдээ байна. Эерэг мэдээ нь бид жилийн эцсийн тэтгэвэр тэтгэмжийн олголтуудаа хэд хоногийн өмнө тавьж эхэлсэн бөгөөд арванхоёрдугаа сарын 13-наас шилжүүлэг хийсэн. Дийлэнх хүмүүсийн, тэр дотроо хүүхдийн мөнгө олгогдсон байгаа. Жаахан тиймхэн мэдээ нь гэвэл нийт 2,4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган иргэдийн шилжүүлэг түр саатсан. Энэ нь тухайн дансны мэдээлэл “Монгол банкны CAM” системийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой. Банкны системийн цахимжилт явагдаж байгаатай холбогдуулан Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаа. Ингэсгээр цаашид “нэр данс зөрүүтэй” гэж аливаа гүйлгээ буцаагдахгүй болно гэсэн үг. Нөхөн олголт энэ сарын 22-нд хийгдэнэ. Бид банкуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хэрэв Та дээрх 54 мянган иргэний нэг бол бид удахгүй тантай холбогдоно. Эсвэл энэ хугацаанд та өөрөө дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудсанд засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргах хэрэгтэй шүү" гэв.
Б.Жаргал