Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 267 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 160 бол орон нутагт 102 хүн коронавирус тусчээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол тав бол харамсалтай нь хоёр хүн нас барлаа. Шинээр халдвар илрүүгүй гурван аймаг (Баянхонгор, Булган, Увс) байна. Нийт нас баралт 1970 болж бүртгэдлээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2454, гэрийн хяналтанд 4583 хүн байна.