Сүхбаатар аймагт “Сүхбаатар нэг мөрөөдөл” ТББ-аас “Шилдэг багш-2020” уралдаан зохион байгуулсан бөгөөд өчигдөр ялагчийг тодруулжээ. Шилдгийн шилдэг багшаар Баруун-Урт сумын Үндэсний лаборатори нэгдүгээр сургуулийн технологийн багш Б.Энхнаран тодорч, түүнд амласан ёсоор “Даймонд” хотхонд хоёр өрөөн байрны түлхүүр гарлаа. Энэ төсөл багшийн төдийгүй хүүхдийн ирээдүй рүү чиглэсэн оюуны томоохон хөрөнгө оруулалт байлаа. Шилдэг захирлаар Баруун-Урт сумын гуравдугаар сургуулийн захирал Ч.Алтаннавч, шилдэг менежерээр Уулбаян сумын ЕБС-ий менежер Д.Уугансүрэнг шалгаруулжээ.
Б.Жаргал