Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хүний эрхийг хангуулахын тулд хүний эрхийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 230 мянган гишүүн 15 мянган Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтнууд маань анхан, дунд, дээд шатанд тэмцэж ажиллаж байгаа. Тэмцэл хийснийхээ төлөө, хүний эрхийг сэргээснийх нь төлөө тэднийг ялладаг, гадуурхдаг, мөрдөн мөшгидөг, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцдог байдал хэрээс хэтэрлээ. Тиймээс энэ асуудлыг тунхагийн шинж чанартай Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хүний эрхийн хороо шинээр байгуулагдаж байгаа. Ажилчдынхаа эрхийг зөрчөөд, ажилчдынхаа орлогоос хомслоод, үүнийх нь төлөө тэмцсэн Үйлдвэрчний эвлэлийн сонгуультнуудыг ил далд хэлбэрээр хавчин гадуурхаж, мөрдөн мөшгиж байгаа ажил олгогч нартай хатуу тэмцэнэ. Тэр албан тушаалтнуудыг албан тушаалд байх эсэхийг холбогдох хууль хяналтын байгууллага, Үйлдвэрчний эвлэлийн хороо шалган судалж, шуурхай арга хэмжээ авна” гэв.
Сэтгэгдэл (1)