Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ сарын 23-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар товлов. Тус хуралдаанаар төрийн албанаас түр чөлөөлөх, томилох, шүүгч ажилтанд албаны орон сууц эзэмшүүлэх, Шүүгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцэх юм байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны төсвийн хуваарь, зарим шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээний дүнг хэлэлцэнэ хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл (1)