Дөнгөж найман сартай М.Ахгумыр хүү тархины цус харвалттай төрсөн ба харвалтын дараа тархиндаа усжилттай гэж оношлогджээ. Одоо түүний зүүн гарт саажилт өгч эхэлсэн байна. Энэ өвчин нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй тул гадаад улсад яаралтай эмчлүүлэх шаардлагатай юм. М.Ахгумыр хүүгийн эмчилгээнд 100 сая төгрөг хэрэгтэй юм байна. Хүүгийн ар гэрийнхэн Монголынхоо ард түмнээс тусламжийн гараа сунгахыг хүсэж, хандивын аян эхлүүлжээ. Мөн бяцхан хүүд зориулсан “Халуун сэтгэлээ дэлгье” хандивын тоглолт тун удахгүй болох юм. Энэ тоглолт арванхоёрдугаар сарын 28-ны 19:00 цагт “UB palace” концертын их танхимд болно. Тоглолтод “Мотив” хамтлаг, Морин хуурчид, илбэчид, уран нугараачид оролцохоо хэлжээ. Нийт 40 гаруй уран бүтээлч энэхүү хандивын тоглолтод оролцох юм байна. Монголчууд та бүхэн бяцхан хүүд амьдрал бэлэглэж, хандивын аянд нэгдэхийг хүсье. Хандивын данс: 5028269329 /Хүүгийн ээж Балмира/