Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын гавъяат жүжигчин цол, тэмдэгээр шагнуулсан дуучин С.Наран сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Есөн хөлт цагаан тугны доор зогсож, энэ шагналыг авахад чин сэтгэл бодогдлоо. Цаашид маш сайн ажиллаж, улам ихийг хийх ёстой гэсэн хариуцлага мэдрэгдлээ. Урлагт маш олон жил зүтгэлээ. Энэ бүх хугацаанд намайг дэмждэг, хайрладаг, миний дууг сонсдог бүх хүнд чин сэтгэлээсээ талархая. Шинэ залуу үеийнхэнд зөв үлгэр дууриалал болохыг хүсэж байна. Энэхүү шагналыг авна гэж сонсоход их гэнэтийн байсан учраас мэдрэмж өөр байсан. Харин одоо энэ шагналыг авчихаад зогсож байхад үүргээ ухамсарла, хариуцлагатай бай гэж залучууддаа хэлмээр байна. Миний дуу болгонд зүрх сэтгэл, хүсэл мөрөөдөл минь багтсан байдаг” хэмээн хэллээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)