Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд, одон медаль гардууллаа. Энэ үеэр ерөнхий боловсролын 93 дугаар дунд сургуулийн бага ангийн багш Х.Нарантуяа гавьяат багш цол хүртсэн юм. Х.Нарантуяа нь боловсролын салбарт хагас зуун жил тасралтгүй багшилжээ. Тэрбээр “Багшийн хөдөлмөрийн үр дүн шавь нараар илэрхийлэгддэг. Үе үеийн шавь нар маань салбар салбартаа амжилттай ажилаж байгааг төр засаг минь сонордож, гавьяат багш цолоор шагнасанд талархаж байна” хэмээлээ. Мөн гавьяат багш цолоор Орхон аймгийн 5 дугаар сургуулийн захирал Д.Дэлгэрмаа, МУИС-ийн Математик анализын тэнхимийн ахмад багш Ц.Лхамсүрэн, Нийслэлийн 93 дугаар сургуулийн бага ангийн багш Х.Нарантуяа,МУИС-ийн Физикийн тэнхимийн хүндэт профессор Г.Очирбат,Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Рагчаасүрэн,ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн ахмад багш Ж.Цэвээнжав нар гавьяат багш цолоор энгэрээ мялаалаа.
Т.Мөнхжаргал