Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нийслэлийн түүх, соёлын өвийг илтгэх барилга байгууламжийг хамгаалалтанд авах болсонтой холбоотойгоор тайлбар хийлээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн түүхт өдөр. Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сайн ноён Намнансүрэнгийн ажиллаж байсан, мөн Д.Сүхбаатар жанжины амьдарч, ажиллаж байсан, Монголын түүхийн эгзэгтэй цаг үеийг илтгэх Богд хааны 50 хоног хоригдож байсан түүхтэй холбоотой барилгыг нийслэл хамгаалалтанд авч сэргээн засварлах, эргэн тойрныг нь тохижуулах шийдвэр гаргалаа.
Цаашид Улаанбаатар хотын зүгээс хотынхоо өв соёлыг хадгалж хамгаалж, хайрлах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө идэвхитэй ажиллана.
Түүхэн хөгжилтэй холбоотой барилга байгууламжаа хадгалж үлдэх ёстой. Энэ мэтчлэн олон арга хэмжээ зохион байгуулж, хотынхоо соёлыг хадгалж, хамгаална. Газрын тухай хуулийн дагуу тухайн иргэний газрыг цуцлах шийдвэр гаргасан. Улс энэ барилгыг үе үедээ хамгаалалтанд авч байсан. Энэ хэн нэгний өвч биш. Асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, шийдвэрлүүлнэ. Эндээс хохирсон хүн байвал хохирлыг шүүхийн шугамаар шийдвэрлүүлнэ. Нэг зүйл хэлэхэд газар бол төрийн өмч. Энэ байгууламжийг хамгаалалтанд авсан зорилго нь улсын өвч. Ямар нэгэн байдлаар хуулийн хүрээнд нийслэл хамгаалалтандаа авч явахгүй бол болохгүй. Цаг алдахгүй энэ шийдвэрийг гаргасан нь зөв. Хотын дарга зайлшгүй арга хэмжээ авч ийм шийдвэр гаргасан байна. Энэ барилга байгууламжийг сэргээн засварлах шаардлагатай тооцоо судалгаа хийнэ. Үүнээс үндэслэж шаардлагатай хөрөнгийг гаргана” гэлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)