Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 110 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааны үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд хяналт тавин ажиллаа. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Я.Номинцэцэгэээс тодруулга авлаа.
-Өнөөдрийн барилдаанд Мэргэжлийн хяналтын хэдэн алба хаагч ажилласан бэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хяналтын хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөр нийгмийн хамгаалалтын хяналтын хэлтэсээс Монгол бөхийн өргөөнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаныы 110 жилийн ойд зохион байгуулсан барилдаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 10 улсын байцаагч хоёр ээлжээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлт дээр хяналт тавин ажиллаа.
-Хяналт тавих хүрээнд ямар ажил зохион байгуулав?
-Шалгалтын хүрээнд түр тусгаарлах өрөөний бэлэн байдал, ариун цэврийн өрөө, иргэдийн орох, гарах хэсэг, бөхчүүдийн байрлаж байгаа өрөө зэрэг шаардлагатай өрөөнүүд дээр хоёр цаг тутамд ариутгал хийлгүүлж, иргэдийн гурав дахь тунд хамрагдсан байдалд хяналт тавилаа. Халдвар хамгааллын дэглэм сахиулах тал дээр зай барих дээр хяналт тавилаа.
-Тусгаарлах өрөө, бөхчүүдийн байрлах өрөө шаардлага хангаж байна уу?
-Яаралтай тохиолдолд халуурсан иргэн, сэжигтэй тохиолдол гарсан тохиолдолд иргэдийг тусгаарлах өрөөг нэгдүгээр давхарт бэлдүүлсэн байгаа. Түүнчлэн хоёрдугаар давхарт хүндэтгэлийн хэсэгт тусгаарлах өрөө бэлдүүлсэн. Барилдааны үеэр шалгалтын явцад коронавирусний түргэвчилсэн тестээр эерэг тохиолдол гараагүй.
-Монгол бөхийн өргөөнд хөл тавих зайгүй олон хүн иржээ. Зай барих, 50 хувийн дүүргэлт гэсэн журам хэрэгжээгүй гэж харж байна?
-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу заал, танхим 100 хувь дүүргэлттэй авахыг зөвшөөрсөн. Тэгэхээр заал хүчин чадлынхаа хүрээнд ажиллаж байгаа.
Б.Жаргал