Төрийн ордонд Жагсаал, цуглаан хийх тухай журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсгол хийж байна. Нийтийн сонсгол явагдаж байгаатай холбогдуулан иргэн Д.Амартүвшин цахим хуудсаар дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр “Төрийн ордонд Жагсаал цуглаан хийх тухай хуулийн хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол хийж байна гэнэ. Үнэхээр халтуурны юм болж байна. Хажуугаар нь “Оюу Толгой”, Ковидын хууль хэлэлцэж байна. Хүний үндсэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байж хариуцлагагүй хандаж болохгүй. МАН-ынхан гудамжинд гарна шүү. Эзний алба ээлжтэй. Үргэлж энэ эрх мэдэл дээрээ суухгүй шүү. Та нар гудамжинд гарна, жагсаал цуглаан хийнэ. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал оролцогчдынхоо идэвхи, оролцоог хангасангүй. Үг хэлж байгаа хүмүүсийн хоёр нь лав МАН-ын хүн байна. Оролцогчидоо хүртэл намынхаа хүмүүсээс тавьсан, тавилттай жүжиг маягийн юм хийлээ. Нээлттэй сонсголыг ийм байдлаар хиймээргүй байна. Өнөөдрийн сонсголд үнэхээр сэтгэлд дундуур байна. Нээлттэй сонсголын гол утга учир нь иргэдээ сонсох ёстой байх атал УИХ-ын гишүүд шоудахдаа биш. Ардчилсан намыг төр барьж байхад “Ардчилсан дарангуйлагчид болио” гээд намайг ярьж явахад МАН-ынхан гөлөг болоод явж байсан" гэв.
Сэтгэгдэл (5)