Манай улсад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 272 тохиолдол бүтгэгдэж, нийт халдварын тоо 390.463 боллоо. Шинээр бүртгэгдсэн халдварын найм нь зөөвөрлөгдсөн байна. Мөн улсын хэмжээнд нийт 1824 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үүнээс 228 нь хүүхэд, 109 жирэмсэн эх байна. Харин 3123 хүн гэрийн хяналтанд эмчлүүлж байна. Иргэдийн биеийн байдлыг авч үзвэл:
•Хөнгөн – 660
•Хүндэвтэр – 953
•Хүнд – 184
•Нэн хүнд – 27
Мөн нас баралт нэг бүртгэгдэж нийт нас баралт 1986 боллоо. Нас баралтын шалтгаан архаг хууч өвчтэй, ковид хавсарсан гэж тогтоогджээ.
Т.Мөнхжаргал