УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчидтай цахимаар хурал хийв. Тэрбээр үүрэг гүйцэтгэх үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Тусгаарлан ажиглах 14 байранд 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.