Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусний эсрэг I тунд 33, II тунд 108, нэмэлт сэргээх тунд 885, нийт 1026 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2988 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.308 (76.8 хувь), 16-17 насны 26.921 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.