Шинэ жилийн баярын өдрүүдээр Байгаль нуурын эрэг орчмоор баяраа угтах ёстой хэмээн сибирчүүд итгэдэг байна. Сонин байгаа биз. Байгаль нуур нь Дорнод сибирьт байрладаг бөгөөд 32 мянган км квадрат талбай эзэлдэг өргөн уудам нутаг юм. Энэ нь Армен, Албани, Израилийн газар нутгаас том гэсэн үг. Оросын хамгийн алдартай аялал жуулчлалын газар бол Байгаль нуур гэж үзэх хүн олон. Тиймдээ ч дэлхийн хамгийн гүн, хамгийн тунгалаг нуур болох байгалийн үзэсгэлэн төрхийг өөртөө шингэээсэн тус нуур нь өвлийн улиралд илүү гүн сэтгэгдэл төрүүлдэг гэж үздэг. Нуурын гадаргуу цэнхэр мөсөнд дарагдаж, эргээс хэдэн арван метр холдсон ч тунгалаг хэвээр байх тул ёроолд нь байгаа чулууг ч харж болох. Хойд хөршид хүйтний эрч чангарсан ч Байгаль нуур орчимд хүний хөл тасарсдаггүй юм. Манай улсын жуулчид сүүлийн жилүүдэд тус газрыг сонгож, шинэ оноо угтах нь нэмэгдсэн гэсэн судалгаа бий.
Д.Батчулуун