Монгол улсад өнгөрсөн хоногт коронавирусний 289 тохиолдол батлагдлаа. Халдвар авсан иргэдийн 203 нь Улаанбаатарт бол орон нутагт 75 тохиолдол бүртгэгджээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол 11 бөгөөд нас баралт бүртгэгдээгүй байна. Орон нутгаас есөн аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Эмнэлэгт 1886, гэрийн хянхалтанд 3187 хүн байна.