Сүүлийн 24 цагт халдварын 226 тохиолдол /зөөвөрлөгдсөн 7, Улаанбаатарт 163, орон нутагт 56/ илэрч, нэг хүн нас баржээ. Улмаар Монгол Улсад ковид-19 халдвараар өвчилж нас барсан хүний тоо 1987 болов.
Биеийн байдал нь
- Хөнгөн 641
- Хүндэвтэр 1117
- Хүнд 185
- Нэн хүнд 25 иргэн эмчлүүлж байна.
1968 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 280 нь хүүхэд, 101 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 3371 хүн байна.