Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын бохирдлын талаар долоо хоног тутамд мэдээлэл хийж байгаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Б.Пүрэвсүрэн мэдээлэл хийлээ.
Б.Пүрэвсүрэн: Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах байдлаар нийслэлийн зургаан дүүрэгт 62 мянган шахмал түлш нөөцөлсөнөөс 22.100 тонны нөөц үлдсэн байна. Сар шинийн баяр хүртэл нөөц хангалттай. Түлшний нөөцтэй холбоотой тулгамдсан асуудал үүсэхгүй. Мөн зорилтот бүлгийн 6098 өрхөд халамжийн оноонд тулгуурлан түлшний картийг цэнэглэх замаар долоо хоногийн зургаан шуудай түлш олгоно. Стандарт зуух хэрэглэж байгаа айл уламжлалт зуухтай айлыг бодвол угаарт өртөх байдал 90 хувь бага байна. Цагдаагийн 102 дуудлагын утсанд түүхий нүүрстэй холбоотой дуудлага хүлээн авдаг болсноос хойш мэдээллэх иргэдийг тоо нэмэгдсэн нь иргэдийн хөршдөө тавих анхаарал, мэдээлэл сайтай байгааг харуулж байна.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)