Монгол Улсад өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 138 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 11 тохиолдол зөөвөрлөгдсөн бол Улаанбаатарт 97, орон нутагт 30 тохиолдол бүртгэгдлээ. Нас баралт бүртгэгдээгүй байна. Мөн улсын хэмжээнд нийт 2049 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үүнээс 248 нь хүүхэд, 76 жирэмсэн эх байна. Харин 3427 хүн гэрийн хяналтанд эмчлүүлж байна. Иргэдийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 707
- Хүндэвтэр – 1157
- Хүнд – 161
- Нэн хүнд – 24