Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын бохирдлын талаар долоо хоног тутамд мэдээлэл хийж байгаа. Өнөөдрийн мэдээлэл хийх үеэр ЦЕГ, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, хурандаа Ж.Батсайхан шахмал түлштэй холбоотой гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Засгийн газрын 2018 оны түүхий нүүрс хэрэглэх 62-р тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Цагдаагийн байгуулагын Нийтийн хэв журмын болон Нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс Улаанбаатрыг тойрсон журмын хяналтын баталгаат замын цэг дээр Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Таван толгой компанийн албан хаагчидтай хамтран хяналт шалгалтыг 24 цагаар гүйцэтгэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд дулаан үйлдвэрлэх түгээх зохицуулалтыг хангах зөвшөөрөл бүхий эзэмшигчдийн 87 тээврийн хэрэгслээр 2008 түүхий нүүрс, Агаарын чанарын сайжруулах бүсээр 31 тээврийн хэрэгслээр 1396 тонн түүхий нүүрс дамжин тээвэрлэж байна. Баяжуулсан нүүрсний долоон тээврийн хэрэгслээр 300 мянган тонн тээвэрлэхэд нь хяналт тавьж ажиллалаа. Хяналт шалгалт 2, 3 арга хэмжээний хүрээнд нийт түүхий нүүрс түлж хэрэглэж байсан нэг зөрчил, Улаанбаатрын бүсээс гадагш гаргах гэж байсан сайжруулсан шахмал түлш хоёр удаагийн үйлдвээр 39 шуудай тээвэрлэж явсныг илрүүллээ. Холбогдох нүүрсийг Амгалан дулаан станцид буулган, зөрчлийг Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлэн ажиллаж байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)