Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангаас хүүхдэдээ хамгийн түгээмэл өгдөг нэрсийн жагсаалтыг гаргалаа. Манай улсын хувьд Ананд, Амин-Эрдэнэ хэмээх нэрийг хамгийн их өгсөн гэсэн судалгааг НҮБ-аас гаргасан байна. Харин манай улсын статистикийн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд Ананд гэдэг нэртэй 8799, Амин-Эрдэнэ гэдэг нэртэй 9688 хүн бүртгэгджээ. Мөн бусад улсын хүүхдэдээ өгдөг түгээмэл нэрийн жагсаалтыг хүргэж байна.
Монгол: Ананд, Амин-Эрдэнэ
Австрали: Жон, Маргарет
Хятад: Мин, Шүлан
Хорват: Иван, Мария
Дани: Эрик, Кристэн
Франц: Жан, Мария
Герман: Ханс, Ринатэ
Израиль: Мошэ, Эстер
Япон: Масару, Казүко
Солонгос: Ёон-хо, Ёон-жа
Польш: Яан, Мария
Орос: Иван, Мария
Испани: Хосе, Мария Кармен
Их Британи: Жон, Маргарет
АНУ: Жэймс, Мэри
Д.Батчулуун