Цаг уур орчны шинжилгээний газраас агаарын чанарын долоо хоног тутмын мэдээг хүргэдэг. Тэгвэл сүүлийн тав хоногийн байдлаар нийслэлийн таван цэгт агаарын бохирдол хамгийн их буюу стандарт хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарчээ. Бусад цэгт бохирдлын чанар бага байна. Тэрхүү хамгийн их бохирдолтой хэсэгт Нэгдүгээр хороолол, Хайлааст, 100 айл, Зурагт орсон бол бохирдолтой төвшинд Таван буудал, Амгалан орчим багтжээ. Хүхэрлэг хий, Азотын давхар исэл, PM10 тоосонцор, PM2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн зургаан үзүүлэлтийн дунджаар агаарын бохирдлыг тооцоолжээ. Үзүүлэлтийг харвал:
Хүхэрлэг хий
Долоо хоногийн дундаж агууламж: 2021 онд 133 мк метр куб, 2022 онд мөн ижил түвшинд
24 цагийн дундаж хамгийн их агууламж: 2021 онд 602 мк метр куб, 2022 онд 401 мк метр куб
Стандартаас давсан хэмжээ: Зурагт орчим хамгийн их буюу найм дахин их агууламж илэрсэн
Азотын давхар исэл
Долоо хоногийн дундаж агууламж: 2021 онд 42 мк метр куб, 2022 онд 72 мк метр куб
24 цагийн дундаж хамгийн их агууламж: 2021 онд 74 мк метр куб, 2022 онд 174 мк метр куб
Стандартаас давсан хэмжээ: Цахилгаан станц орчим 3.4 дахин их агууламж илэрсэн
PM10 тоосонцор
Долоо хоногийн дундаж агууламж: 2021 онд 94 мк метр куб, 2022 онд 165 мк метр куб
24 цагийн дундаж хамгийн их агууламж: 2021 онд 309 мк метр куб, 2022 онд 590 мк метр куб
Стандартаас давсан хэмжээ: 100 айл орчим 5.9 дахин их агууламж илэрсэн
PM2.5 тоосонцор
Долоо хоногийн дундаж агууламж: 2021 онд 60 мк метр куб, 2022 онд 115 мк метр куб
24 цагийн дундаж хамгийн их агууламж: 2021 онд 134 мк метр куб, 2022 онд 5272 мк метр куб
Стандартаас давсан хэмжээ:Нэгдүгээр хороолол орчим 5.4 дахин их агууламж илэрсэн
Нүүрстөрөгчийн дутуу исэл
Долоо хоногийн дундаж агууламж: 2021 онд 2043 мк метр куб, 2022 онд 2931 мк метр куб
24 цагийн дундаж хамгийн их агууламж: 2021 онд 12.114 мк метр куб, 2022 онд 13.392 мк метр куб
Стандартаас давсан хэмжээ: Хайлааст орчим 1.3 дахин их агууламж илэрсэн
Озон
Долоо хоногийн дундаж агууламж: 2021 онд 29 мк метр куб, 2022 онд 16 мк метр куб
24 цагийн дундаж хамгийн их агууламж: 2021 онд 58 мк метр куб, 2022 онд 54 мк метр куб
Стандартаас давсан хэмжээ: Илрээгүй
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)