2021 оны арваннэгдүгээр сарын 27-ноос хойш Монгол Улсын хилээр 95 нислэгээр 9723 зорчигч ирсэн байна. Зорчигчдоос авсан эхний шинжилгээгээр 63, хоёр дахь шинжилгээгээр 75 зөөрлөгдсөн тохиолдол илэрсэн байна. Зөөрлөгдсөн тохиолдлуудаас үе шаттайгаар генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа аж. Одоогоор энэ шинжилгээнээс Омикроны хувилбар бүртгэгдээгүй. Олон улсын энхийг сахиулагчдийн нислэг тусдаа ирсэн. Энэ нислэгээр 244 цэргийн албан хаагчид ирсэн юм бөгөөд тэднийг Бага баянд тусгаарласан. Цэргийн албан хаагчдад хийсэн шинжилгээнд Омикрон хувилбар илрээгүй байна. Хамгийн өндөр тохиолдол бүртгэгдсэн нислэг бол 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд Тайландаас ирсэн нислэг байна. Энэ нислэгээс 14 зөөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Мөн арванхоёрдугаар сарын 27-нд Туркийн нислэгээс арван тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор дэлхийн 100 гаруй улсад Омикрон бүртгэгдээд байна. Өмнөд Африкийн эрдэмтдийн судалгаагаар вакцинд хамрагдсан болон ковид туссан хүмүүст Омикрон хувилбарын давлагааны үед хүндрэл, нас баралт бага байгааг мэдээллээ.
Д.Батчулуун