Жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг Цусны донорын үндэсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэг, JCI Монгол, JCI капитал зэрэг байгууллага хамтран зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөөдөр арга хэмжээний гол үйл явдал “Топ донор”, “Хүндэт донор”, “Онцлох донор”, “Хүрэл донор”-ыг тодруулж, алдаршуулах арга хэмжээ байв. “Топ-Донор”-оор Д.Эрдэнэчулуун шалгарлаа. Тэрбээр 27 жил 204 удаа цусаа хандивлаж, 612 эрдэнэт хүний амийг аварсан ачтан юм. Харин “Хүндэт донор”-оор Ө.Мягмардорж, “Онцлох донор”-оор 2021 онд хамгийн олон удаа цусаа өгсөн Э.Нандинцэцэг, С.Хүрэлбаатар нар тодорсон байна. “Хүрэл донор”-оор 213 хүний амийг аварсан Д.Ган-Очир тодорчээ. Мөн донор хүүхдүүдийн дунд ‘Good Luck’ төсөл хэрэгжүүлж, шалгарсан гурван хүүхдэд цахим хичээлийн зөөврийн компьютер бэлэглэсэн юм.
Т.Мөнхжаргал