Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын суурин 159, түр 2 цэгт 161 багийн 752 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Иргэд та бүхэн өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.