2021 оны IV улиралд НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгоно. IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Өнгөрсөн 2021 оны III улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн. Үүний дагуу 56 мянган иргэн хөрөнгөд ногдох (галт зэвсэг, автомашин, үл хөдлөх, газар) татвар болох 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой юм.