Сүүлийн 24 цагт халдварын 2766 тохиолдол батлагдаж, нас баралт нэгээр нэмэгдлээ. Тохиолдлын 1633 нь Улаанбаатар хотод, 1133 нь орон нутагт бүртгэгдсэн бол зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 10.935 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг авч үзвэл:
Хөнгөн- 3661
Хүндэвтэр- 6992
Хүнд- 889
Нэн хүнд- 93
Харин гэрийн хяналтад 52.745 иргэн ажиглагдаж байна.
Сэтгэгдэл (1)