Сүүлийн нэг хоногт коронавируст халдварын тохиолдол 1192 нэмэгдэж гурван хүн нас барлаа. Шинээр бүртгэгдсэн халдварын 593 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт 599 тохиолдол бүртгэгджээ. Мөн улсын хэмжээнд нийт 5451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үүнээс 1072 нь хүүхэд, 437 жирэмсэн эх байна. Харин 21895 хүн гэрийн хяналтанд эмчлүүлж байна. Иргэдийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 1367
- Хүндэвтэр – 3490
- Хүнд – 537
- Нэн хүнд – 60