Нийслэлийн Засаг даргын Захиргаа хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ зарим үйлчилгээний газрын цагийн хуваарьт өөрчлөлт орсон талаар тайлбар өглөө. Тэрбээр “Олон улсын жишиг судалгаанд үндэслэн архидан согтуурахтай тэмцэх зохицуулалтад өөрчлөлт оруулсан. Энэ жишээ судалгаанаас цагийн хязгаарлалт тавих, хориглох нь үр дүнтэй арга биш болох нь батлагдсан. Учир нь цагийн хязгаарлалт тогтоосноор хууль бус дам наймаа, ахуйн архидалт нэмэгддэг. Тиймээс соёлтой хэрэглээг бий болгох, зөв сурталчилгааг нийгэмд өгөх нь зөв. Зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаг баар, шөнийн цэнгээний газрууд үүрийн 05 цаг хүртэл үйл ажиллагаа хэвийн явуулах боломжтой. Мөн ая тухтай дэлгүүрүүд хэвийн үйл ажиллагаа явуулах буюу шөнийн 00:00 цаг хүртэл ажиллах боломжтой" гэв.
Сэтгэгдэл (4)