Сүүлийн нэг хоногт Тээврийн цагдаагын албаны шуурхай удирдлагын утсанд, зам тээврийн ослын дуудлага 252 бүртгэгджээ. Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэсээс дараах зөрчлийн мэдээллийг ирүүлжээ.
Нийслэлийн гудамж, замд байрлах хяналтын төхөөрөмжид хурд хэтрүүлсэн зөрчил 560, гэрэл дохионы зөрчил 53, нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил 4527, e-police aппликейшнд 252 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. Замын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой зам товчлох нь тээврийн осол аваар гарах эрсдэл нэмэгдүүлж байгаа бөгөөд ингэснээр замын хөдөлгөөн удаашрах тул жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой хандана уу.
Сэтгэгдэл (1)