Сүүлийн хоногт улсын хэмжээнд 488 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 274 нь Улаанбаатар хотод,
- 214 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Уг өвчний улмаас 41-80 гаруй насны хоёр иргэн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,631 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1,027 нь хүүхэд байна.
Гэрийн хяналтад 14,437 хүн байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 1,212
- Хүндэвтэр – 2,921
- Хүнд - 453
- Маш хүнд – 45 хүн байна.