Испани Улсын Барселона хотод “Дэлхийн Үүрэн Холбооны Их хурал-2022” /MWC2022/ 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны гуравдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Дэлхийн үүрэн холбооны их хурал нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд цар тахлын улмаас сүүлийн 2 жил зохион байгуулагдаагүй юм.
Энэ удаагийн MWC2022-т 155 орны 2000 гаруй оролцогч оролцож , технологи үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, шилдэг технологийг танилцуулж байна.
Тус Их хурал, үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн холбооны операторуудын төлөөллүүд оролцож байна.
MWC2022 үзэсгэлэнгийн эхний өдөр Samsung илүү хүчтэй CPU болон камерын төгс шинэчлэлт хийсэн Galaxy ultra 22 болон Galaxy Pro 2 360-ыг танилцуулсан бол Realme 2022 оны 4 сард худалдаанд гарах GT2 цувралыг танилцуулсан юм.
Huawei компани “Ухаалаг оффис” төслийн хүрээнд шинэ интеграци бүхий зөөврийн компьютер танилцууллаа.
Үзэсгэлэнгийн үеэр Telefonica-ын танилцуулсан 5G barmen, Xiaomi-н “Cyber Dog”, SK telecom-н 4DMetaverse, Jump studio олны анхаарлыг татлаа.
Telefonic- 5G Barmen
Xiaomi- Cyber Dog
4D Metaverse