Төсвийн Тогтворжуулалтын санд 266.5 тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн байна. Тус санд 2011 онд 241 тэрбум төгрөгийн хуримтлал байжээ. Энэ оны эхний найман сард 25.5 тэрбум төгрөгийн хуримтлал нэмж үүсгэсэн аж.

БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний эрэлт, үнийн бууралтаас шалтгаалан 2012 оны төсвийн тодотголд нүүрсний экспортын хэмжээг бууруулан тооцжээ. Мөн зэсийн зах зээлийн үнийн төсөөллийг шинэчлэн тогтоосон байна. Ингэснээр энэ жилийн эцэст Тогтворжуулалтын санд 101.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Уг нь тус санд энэ жил 332 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоотой байсан билээ.