
Байгаль
орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга Цаг уур, орчны шинжилгээний
газар, түүний харъяа Ус цаг уур, орчны хүрээлэн, Байгаль орчин
мэдээллийн төв, Морин уулын радарын станц, Байгаль орчин, хэмжил зүйн
төв лабораторийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Тэрээр тус
байгууллагын удирдлага болон ажилтан албан хаагчидтай уулзаж, санал
бодлоо солилцон, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцсан байна. Мөн
шинжлэх ухаан, техник технологийн хурдацтай хөгжилд цаг уурын салбар хөл
нийлүүлэн алхаж явааг талархан сайшаагаад цаг агаар, байгаль орчны
мэдээллийг хэрэглэгчдэд энгийн, ойлгомжтой хүргэх шаардлагатай байгааг
онцлон тус салбарын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.