Нийслэлийн хэмжээнд I тунд 19, II тунд 36, III тунд 230, IV тунд 267, нийт 552 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3038 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.705 (77.3 хувь), 16-17 насны 27.077 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.